УИХ-ын чуулганаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нэр дэвшигч Г.Занданшатарт хандан анхааруулга өгөв.
Тэрбээр, "Нэг юм хэлэхгүй бол болохгүй нь. Аюулгүйн зөвлөлийн нөгөө хоёр гишүүнтэйгээ хамтарч ажиллаж таарна. Гэвч Х.Баттулга гэдэг хүн болчимгүй үг хэлээд ерөөсөө болохгүй нь. Ийм хүнтэй хамт л ажиллах нь дээ. Ерөнхийлөгч болоод одоо хоёр жил болж байна, ард түмнийг хагалдаг, компаниудыг хооронд нь зодолдуулдаг үйлдлээ болих болов уу, буурь суух болов уу гэж харж байтал болихгүй нь.
Өчигдөр байнгын хорооны дарга нарыг дуудаж уулзаж байхдаа "Чи нэг удаа сонгогдсон олигархи бил үү" гэж надаас асуух юм. Энэ 100 саяар зуух шахсан хүн байна гээд над руу заах жишээтэй. Бид хоёр яахав нэг тойрогт өрсөлдөж би ялсан байдаг. Гэхдээ хүн рүү ингэж дайрч болохгүй. Тэгэхээр энэ асуудлыг танд анхааруулж хэлэх гэсэн юм. Таны үйл ажиллагаанд бүдүүлгээр оролцож магадгүй.
Баянхонгорын хоёр хүн төрийн гурван өндөрлөгүүд болох гэж байна. Эвтэй байх ёстой. Гэхдээ эвтэй байна гээд хуйвалдаж болохгүй. Хэн нэгний бүдүүлэг зан авирыг хуулиар зохицуулж, нөлөөнд автахгүйгээр ажиллах хэрэгтэй болж байгааг чинь хэлэхийг хүслээ" гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ