Хоёр хоногийн өмнө Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг оргосон тухай дуудлагыг өчигдөр хүлээж авчээ.
Өчигдөр оргодол цэргийг эрэн хайхаар Цагдаагийн тусгай албаныхан Улаанбаатараас гарсан байна. Эх сурвалжийн мэдээгээр оргодол цэрэг 19 настай, АКА буу, 50 ширхэг сумтай авч явсан байна.
Түүнийг ОХУ-ын хил даван зугтаасан байх магадлалтай гэж үзсэн учраас Оросын хилийн албаныхантай хамтран эрж хайх ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар оргодол цэргийг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Хил хамгаалах газар болон Хууль зүй, дотоод хэргийн яам уг хэргийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ