Монголын улс төрд болоод бизнесмэнүүдийн дунду нөлөө бүхий хатагтай бол энэ цагийн тэргүүн баячуудын нэг Алжингийн босс Г.Алтан гэх хатагтай юм. Тэрээр хэвлэл, мэдээллээр янз бүрээр бичигдсээр өдийг хүрсэн тул уншигч таны эчнээ танил болов уу. Ийн сайн, муугаар хэлүүлэх Г.Алтан хатагтай эмэгтэй хүнд баймгүй нэгэн сонин хоббитой аж. Тухайлбал түүнд хэр баргийн хүн эдэлж хэрэглэхээргүй өндөр үнэ бүхий олон хөөрөгнүүдтэй гэдэг.
Өдгөө сар шинийн баяр дөхсөн энэ үед Эрдэнэтэд үнэтэй хөөрөгний үзэсгэлэн болсон байна. Түүнд манай улс төр болоод бизнесийнхэн жолоочийнхоо нэр дээр хөөрөгөө сойж, үнэ ханш, байр суурийг нь үзэх гэж сойсон сурагтай. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Г.Алтангийн хөөрөгнүүд ч сойгдсон нь мэдээж. Түүний хөөрөгний цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай" хэмээн нэрийддэг байна. Харин нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж. Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эрт¬ний хөөрөгнүүд байдаг. Тухайлбал, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог байна. Магадгүй энэ цуглуулган нь эрчүүдтэй нөхөрлөж, бизнесийн уулзалт хийн ойлголцоход дөхөм байдаг биз.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ