Дэлхийн хамгийн том чансаа өндөр гэгдэх Miss Universe буюу Ертөнцийн мисс тэмцээнд Монгол улс анх удаа оролцох эрхийг Ж.Анхбаяр авсан бөгөөд анхны үндэсний ялагчаар шилдэг загвар өмсөгч, мисс Д.Долгион шалгарч өнгөрсөн 12 сард Тайланд улсад 67 дахь Miss Universe тэмцээнд нэг сарын хугацаанд 94 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм. Хоёр тэрбум үзэгч шууд дамжуулан үздэг энэ хүү тэмцээний хамгийн чухал номинац бол үндэсний хувцасны номинац юм. Монгол улсын хувьд Торго салоны дизайнер н.Болдын дизанерийн ур ухаан шингээн урласан дээлийг тайзан дээр амилуулсан нь 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг үзүүлж олны анхаарлыг татаж топ 4-д шаргаржээ. Энэ хүү дээл нь дэлхийд цор ганц бөгөөд хамгийн үнэтэй патентлагдсан дээл юм.
Мөн тус наадмын чухал хэсэг нь сайн үйлсийн арга хэмжээ бөгөөд манай оролцогч маань топ тавд шалгарсан байна. Энэ үеэр Д.Долгион нь үндэсний хэв маяг ёс заншилийг сурталчилж Алтайн ятга болон мөнгөн аягыг шууд дуудлага худалдаанд оролцуулж хандив цуглуулж чаджээ.
Мөн алдарт хөтлөгч Steve Harvey болон дэлхийн супер модель Ashley Graham-тай уулзаж өөртөө болон цаашдын Монгол оролцогчдод зөвлөгөө авж чадсан сэргэлэн бүсгүй Долгион дэлхийн алдарт дуучин Ne-Yo-тай тивээ төлөөлөн уулзаж, зөвхөн Монголчуудад зориулж видео мэндчилгээ илгээсэн билээ.
Дээрх тэмцээн ньТайланд улсын засгийн газар болон хааны гэр бүлийн ивээл дор зохион байгуулагдсан ба Мисс Д.Долгионы тайзны усны хувцасны загварыг Тайланд улсын гүнж Sirivannavari Nariratana гаргасан байна. Тэмцээний үеэр Хааны ордон болон засгийн газрын ордноор зочилж, ерөнхий сайд болон гүнжтэй уулзаж, өв түүх болон үйл ажиллагаатай танилцсан аж. Энэ удаагийн Ертөнцийн мисс тэмцээний тайзны алхааны багшаар Lu Sierra 11 дахь жилдээ ажилласан бөгөөд дэлхийд нэртэй олон баг хамт олон ажиллажээ.
Америкийн ерөнхийлөгч Donald Trump-ын зарлигаар Miss Universe organization-ын ерөнхийлөгчөөр Paulina Shugart ажиллаж байгаа бөгөөд манай улсын оролцогч Д.Долгионыг хэлэхдээ "Монгол улсын хувьд туршлага, мэдлэг, мэдээлэл бага байсан анхны жил ч гэлээ бэлтгэл сайн хангагдсан бүх талын ур чадвараа цогцлоосон сайн оролцогч" хэмээн онцолж байсан юм.
Мисс Долгион нь Монголынхоо тэмцээнд шалгарахдаа хүмүүнлэг номинац болон шилдэг ярилцлага номинацид тэргүүлсэн. Тэрээр олон улсын тэмцээний үеэр үүнийгээ ч баталж хүмүүнлэг номинацид топ тавд орсон байна. Ярилцлаганд Япон, Англи хэлээр орж ижил хэлээр өрсөлдсөн өрсөлдөгчдөөсөө сайн үнэлгээ авч, өөрийгөө ямар хэмжээний бэлтгэгэгдсэн Мисс болохоо олон улсад батлан харуулсан байна. Тив дэлхийн том тайзнаа Монгол улсын иргэд цөөн байсан хэдий ч манай оролцогчийг дэмжиж гадны орны фанатууд манай орныг, оролцогчийг маань судалж нэрээр нь дуудаж онцолж дэмжиж байсан нь Мисс Долгион үнэхээр олон улсад үнэлгдсэнийг илтгэж байв.
Цөөхөн монголчууд бид хичээж зүтгэж байгаа нэгний урам зоригийг мохоолгүй сайхан үгс ерөөлөөр билэгддэг ард түмэн билээ. Өөрийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр гадны бэрхшээлийг үл тоон бүхий л арга барил, ур чадвараа хөгжүүлэн дайчилж оролцсон анхны гэхэд чамлахааргүй том амжилттайгаар гоо үзэсгэлэнгээрээ цойлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн Д.Долгион Монголчуудынхаа хувьд Ертөнцийн мисс юм шүү. Түүгээр бахархахгүй байхын аргагүй. Түүний цаашдын гэгээн ажил үйлсэд нийт элэг нэгтнүүдийнх нь өмнөөс амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Мисс Д.Долгионы амжилтуудаас дурьдвал:
Монголын Мисс 2012-Тэргүүн мисс
Гоёл-2017- Шилдэг загвар өмсөгч
World super model-2017 тэмцээний тусгай байр, New york, Washington, Cannes sff зэрэг томоохон фэшин шоунд оролцож байсан Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Одоо Мобиком ХК-тай гэрээтээр мөн Монголын дизайнеруудын холбооны моделиор ажиллаж байна. Ер нь Д.Долгион нийгмийн сайн, сайхны төлөө идэвхитэй ажилладаг. Тэрхүү үйл ажиллагааныхаа хүрээнд “Golden beauty International” олон улсын лиценз эзэмшигчээр ажиллаж, олон улсын модель миссийн тэмцээнд Монгол охидуудыг оролцогчоор илгээн амжилттай оролцуулсаар байгаа билээ.
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно