АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас шинэчлэн баталсан 2019 онд Н2 визээр түр хугацаагаар ажиллах хүч авах гадаад орны жагсаалтад Монгол Улс багтжээ.
Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг энэ сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов. Одоогоор АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг Монголын 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн авчээ. Чингэхдээ хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олсон бөгөөд Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.
“Иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана” гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах, залилан мэхлэж байгааг АНУ-ын ЭСЯ-наас мөн анхаарууллаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ