Т.АЮУРСАЙХАН: МАНАН БҮЛЭГЛЭЛ МИНИЙ ГЭРТ ЧАГНАХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛСАН

Moderator
2019/01/29

УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууц санал хураалтын үр дүнд М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжээгүй юм.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Т.Аюурсайхан: Бид ганц М.Энхболд даргыг чөлөөлөхийг зориогүй. Сүүлийн хориод жилд байр сууриа олсон бүлэглэлийг нураах зорилготой. Их том систем бий болжээ. Энэ системийг нураахыг зориглосон. Нийт 40 гиүүүн энэ тогтоолын төслийг өргөн барьсан. Олон нийт биднийг ойлгож байна. Гэтэл хуулийн байгууллагад оруулсан гар хөлөрөө дамжуулан биднээс ямар нэг өө шалтаг хайж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад ийм үүрэг даалгавар өгснийг би баттай хэлнэ. Миний гэрт төхөөрөмж суурилуулсныг би одоо энд хэлье. Энэ асуудлыг шийдсэний дараа бид дахин комисс байгуулна. Аюулгүй байдлын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг жижигдэнэ. Гүйцэтгэх ажиллагааг улс төрчдийн захиалгаар хийдэг шүү дээ.  Машин машинаар нь нотлох баримтыг хуулийн байгууллагынхан жалганд очиж шатаасан шүү дээ. Хуулийнхан ингэж улс төрчдийн барьцаанд орсон. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой гэлээ.