С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ

Moderator
2019/01/28

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр энэ үеэрээ “Өнөөдөр гишүүдийн ёс зүйн түвшин ямар байгааг та бүхэн мэднэ. Нэг талдаа шударга ёс ярьж байгаа ч нөгөө талд зохион байгуулалттай бүлэг хулгайчдыг өмгөөлж байгаа нь ил. Иймд олон иргэд, сонгогчдын саналыг үндэслэн, сүүлийн үед болж буй үйл явдлуудыг хараад энэ хуулийн төслийг санаачиллаа. Сонгогчид сонгосон гишүүнээ эгүүлэн татах эрхтэй байх ёстой гэж үзэж байна. Шударга ёс, хариуцлагаас зугтаагүй нь үнэн юм бол өнөөдрийн УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хуулийн төслийг өнөөдөр өргөн барих бөгөөд үүнд “гишүүний сонгогдсон тойргийн сонгогчдын гуравны нэг нь эгүүлэн татах хүсэлт гаргасан бол” гэсэн заалтыг нэмж байгаа юм байна.