УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД МАРГААШ АЖЛАА ӨГНӨ

Moderator
2019/01/28

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэх бүрдэх юм. Төрийн мэдээлэл сэтгүүл өнөөдөр хэвлэлтээс гарна. Иймээс маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын орыг хэн залгах вэ, гэх таамаг  олон нийтийн дунд хөвөрч байна. Төрийн ордноос Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын нэрс яригдаж байна.