Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэрэг дээр Доноговь аймгийн Сайншанд сумын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн. 19 настай А 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан ирсэн. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөө байхгүй. Золгүй байдлаар, ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтоохоор эсийн шинжилгээг авсан байгаа. Хуульд заасан 21 хоногийн хугацаанд эсийн шинжилгээний хариу нь гарна. Тухайн өдөр байлдагч А өдрийн нормын дагуу ажлаа хэвийн гүйцэтгээд явж байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг байгаа.
Уг нь хавтаст хэрэг дэх хохирогчийн материалтай хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч танилцана гэсэн заалт байгаа. Хавтаст хэрэгт орсон цогцосны зураг зэрэг нотлох баримтыг олон нийтэд задруулахгүй байхыг заасан байдаг. Гэвч талийгаачийн зургийг ах нь дараад цацсан гэх мэдээлэл байна.
Цахим орчинд хүүрний толбыг харуулсан зураг цацагдаж байна. Цахим орчинд энэ талаарх мэдээллийг цацахдаа мэдлэггүйн улмаас бусдад зодуулсан, биедээ гэмтэл авсан гэх мэтээр ярьж байгаа нь ташаа мэдээлэл. Тухайн иргэн нас бараад биед нь юүлэгдэж үлдсэн цус гэж үздэг. Энэ хүүрний толбыг дарж үзээд хэр хугацаанд цайрч байгаагаас шалтгаалж нас барсан цагийг тогтоодог юм. Хэрэг бүртгэл явагдаж байгаа ийм хэрэг дээр цогцосны зурагийг талийгаачийн ах зураг авч цацсан
Ар гэрээс нь зодуулсан байж магадгүй гэх үндэслэл тавьж, шалгуулах хүсэлт гаргасан. ямар нэг гадны нөлөө байхгүй гэх урьдчилсан дүгнэлтийг авсан. Ар гэрийнхний хүсэлтиийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ