НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлоор 225 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ.
Харин тус азтан сугалааны урамшууллаа авах хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаааж. Тухайн иргэн хүсэлтээ гаргасны дараа олон нийтийн өмнө хонжвороо авах боломжтой эсэхийг өөрөөс нь тодруулаад эргэн мэдээлэх болно гэдгийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан хэллээ.
Журмын дагуу сугалаанд хонжвор хожсон иргэн урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй бол сугалаа зохион байгуулагдсанаас хойш 72 цагийн дараа гар утсанд нь мессэжээр мэдэгддэгюм байна. Тиймээс өнөөдөр мессэжээр мэдэгдсэний дараа хүсэлтээ гаргах магадлалтай юм.
Супер шагналыг хэн хожсон талаар ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир хэвлэлд өгсөн тодруулгадаа "Супер шагналын эзэн маань нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан" хэмээн ярьсан билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо