“Алтан Дорнод Монгол” компанийн экс эзэн С.В.Паушок ялагдал хүлээж Латив улсаас иргэншил гуйж явна

Moderator
2019/01/22

Сүүлийн үед сошиалаар Алтан Дорнод Монгол ХХК-тай холбоотой мэдээллүүд  ихэд тархаж байгаа. Тархах болсон учир нь мэдээд тус компанийн ТУЗ-ын дарга  Т.Ганболдын хурц, хурц мэдэгдэлүүдтэй шууд холбоотой юм.

Т.Ганболд нь маш их өрийн асуудалд орсон Алтан Дорнод Монгол ХХК-г 23 сая доллараар худалдаж авч байсан гэдэг. Тэгвэл Тус компанийн эзэн асан  Сергей Паушок "Газпромбанк" болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд хандсан байна. Үндэслэл нь Паушок тус банкыг Монголын Засгийн газартай хуйвалдан, бизнесийг нь унагаасан гэж буруутгаж байгаа юм. Банк үүнд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сергей Паушок өмнө нь энэ асуудлаар шүүхдээд хэд хэдэн удаа ялагдал хүлээж байсан билээ. "Газпромбанк", тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг гаргасан Паушокын гомдлыг Нью-Йорк мужийн шүүх 2019 оны нэгдүгээр сарын 8-нд бүртгэн авсан байна. Паушок хөрөнгийг нь луйврын аргаар булаан авсан, хуурамчаар өр үүсгэсэн, сэтгэл санааны хохирол хэмээн 2.25 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа "Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа "Газпромбанк"-ын төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум долларын бизнесээ 23 саяхан доллараар зарахаас өөр аргагүй болсон. "Газпромбанк" нь "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая доллар луйвардан авах гэж оролдсон" гэж тайлбарлажээ.

Тэгвэл Нью-Йоркын шүүх саяхан С.В.Паушокийн гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ. Ийн ээлжит ялагдлаа хүлээсэн Паушок  Латви Улсаас иргэншил гуйгаад явж байгаа юм байна. Дашрамд дуулгахад Алтан Дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын шударга бусын үнэнг илчилсэн мэдэгдлээс хойш түүний нэрээр хуурам аккаунт нээж, өмнөөс сөрөг мэдээлэл бичиж түүний нэр төрд зохион байгуулалттайгаар хандах явдал газар авах болсон байна. Мөн түүний тухай сөрөг мэдээллийг худалдаж авж байгаа гэх мэдээлэл ч байгаа аж. Т.Ганболд нь фэйсбүүк, твиттэрт хаяггүй болохоо өөрөө мэдэгдсэн юм.

PAPARATSI.MN