БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Moderator
2019/01/19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах гэж байна. Иймээс сонирхол бүхий хуулийн этгээд саналаа ирүүлэхийг урьжээ.  Үүнд:

 

  • Хүндэтгэлийн концерт -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа соёлын төв өргөөнд зохион байгуулагдах;
  • Баяр наадмын нээлтийн үдшийн цэнгүүн -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үдэш цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах;
  • Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний  соёл урлагийн тоглолт  -2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах;

 

Саналаа ирүүлж буй төслийн баг уг арга хэмжээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлэх бөгөөд төслийн бичиг баримт болон нэмэлт мэдээллийг  ЗГХА, Соёл, урлагийн газрын 51-264946 утас болон www.culture.gov.mn сайтаас лавлах боломжтой.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар