Энэ сарын 17-ны өдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж, Хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Тодруулбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар Хотын даргад өрсөлдөж, С.Мөнхчулуун 24 саналаар тэргүүлсэн юм. Улмаар НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлж, Ерөнхий сайд хурлыг тогтоолыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс Ерөнхий сайд уг тогтоолыг хүлээж аваагүй байгаа тул ямар нэгэн шийдвэр гаргаагүй боломжгүй байгаа аж.
НИТХ-ээс Ерөнхий сайдад тогтоолоо өгөх хугацаа нь ажлын гурав хоног байдаг гэнэ. Тэгэхээр Хотын даргаар С.Мөнхчулууныг томилох тогтоолыг өгөх хуулийн хугацаа энэ сарын 21-нд буюу ирэх даваа гаригт дуусах юм байна.
Хэрвээ НИТХ-ээс С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох тогтоолоо Ерөнхий сайдад хүргүүлвэл Ерөнхий сайд танилцаж, хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах, эсвэл нэг удаа буцаах эрхзүйн боломж бүрдэх юм байна.
Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4-р бүлгийн 26.4-т зааснаар Ерөнхий сайд хурлын тогтоолыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шийдвэр гаргана гэж заасан юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо