Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр болсон.
Ерөнхийлөгч УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд АТГ-ын даргыг ойрын хугацаанд өөрчлөх санал оруулна гэж хэлсэн. Энэ дагуу АТГ-ын даргаар хэнийг томилохыг ард түмний санал асуулгаар шийдэх юм.
АТГ-ын даргаар хэнийг сонгох нэрсийг иргэд санал болгоно. Иргэдээс хамгийн олон давтамжтай санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгоно” гэв.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:
“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар иргэд өнөөдрөөс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо