Сүүлийн үед ард олны анхаарлыг маш их татаж, амнаас ам дамжин шагшигдаж буй нэгэн сонирхолтой эмэгтэйг бид онцолж байна. Түүнийг эцэг эхээс заяасан нэрнээс илүүтэйгээр “Хөзрийн хатан” гэсэн нэрээр хүмүүс тодорхойлох болжээ. Хар домын шидтэн, харанхуйн засал үйлээр бусдын амьдралыг өөрчлөгч энэхүү эмэгтэйн доторх нууцыг мэдэхийг зорилоо. Түүний хувьд Монголд шил шилээ даран гарч ирж байгаа “шулам” гэх тодотголтой үнэн худал нь үл мэдэгдэх эмэгтэйчүүдээс үзэл бодол, үг хэл, үйл засал, мэргэ төлгөөрөө эрс ялгаатай гэдэг нь ярилцлага авч байх хугацаанд төвөггүйхэн анзаарагдаж байлаа. Тийм ч учраас энэ эмэгтэйг зорин очих хүмүүсийн цуваа тасардаггүй гэдэг нь харагдаж байсныг энд дурдах хэрэгтэй байх. Түүнийг бид нийгмийн эмзэг бүлгийн айл өрхөд ээлжит тусламжийн гараа сунгаж байх үед нь холбогдон очсон нь энэ юм. Ингээд түүний ярилцлагад анхаарлаа хандуулъя. Сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
- Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрөөс тань өөр “Хөзрийн хатан” гэсэн тодотголтой хүн одоогоор Монголд байхгүй. Хөзөр таны өөрийн чинь амьдралын нэг хэсэг болсон түүхээс хуваалцаач.
Өөрт чинь болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Би хөзрийн мэргэ төлөгч буюу хар домын шидээр ард олондоо буян үйлддэг хүн. Анхлан арван хоёр настайгаасаа хойш далд мэдрэхүй буюу зургаа дахь мэдрэхүйгээ өөрийн болгож өөртөө шингээж, өөрийнхөө далд мэдрэхүйн ухааныг өдийг хүртэл удирдаж явж байна. Харин амьдралдаа 20 наснаасаа далд чадвараа хэрэгжүүлж эхэлсэн. Яг тэр үеэс энэ замыг эргэлт буцалтгүй сонгох амьдрал эхэлж далд мэдрэхүй, чадвар маань улам л хурц болсон. Тэр үеэс хойш одоог хүртэл хөзөр миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон доо.

- Таны заслын арга, үйл ямар ид шидийг бий болгодог вэ?
Надаар засал хийлгэсэн хүмүүс л үүнийг сайн хэлж чадна. Тэдний амнаас хэзээ ч сэтгэл гонсойлгосон зүйл сонсохгүй гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Үнэхээр өөрөө сүсэглэхгүй, аливаа асуудлаа шийдэх шийдлээ мэдэж байгаа ч огт хичээдэггүй хүн гэж байдаг. Ийм хүнийг бурхан бүтэлгүйтэл, азгүй байдлаар л шагнана. Харин би бол энэ бүхнийг сайн талаас нь өөрчилж өгдөг хүн. Над шиг төрлийн хүмүүс ховор төрдөг учраас би өөрийнхөө хийж байгаа үйл, заслыг хамгийн сайнаараа хийхийг хичээдэг. Тэр үр дүнгээс гарсан бодит сайхан өөрчлөлтүүд л ид шидийн гэмээр үйлчилдэг нь миний хийж буй бодит ертөнцийн хамгийн үнэтэй зүйл гэж боддог.
- Та маш их талархагчид, шүтэн бишрэгчдийг өөртөө татаж чадсан. Мөн олон нийтийн сүлжээгээр таны талаарх мэдээлэл тасралтгүй цацагдах болсон байна. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
Үүнийг би хүндээр хүлээж авдаггүй. Болох ёстой зүйл болдгоороо л болж байгаа хэрэг. Үнэхээр би хүн сонирхохооргүй, хүч чадал муутай, бусад шиг хэн нэгнийг дагалдагч байсан бол олны хараанд ингэтлээ өртөхгүй л болов уу. Би өөрийнхөө чаддаг зүйлээр бусдад тусалж байгаа учраас юуг ч хүндээр хүлээж авдаггүй. Гэхдээ бас үргэлж иймэрхүү зүйлд анхаарлаа хандуулаад байдаггүй. Учир нь надад тийм зав байхгүй.

- Таны гадаад төрх бусадтай харьцуулвал их шийдэмгий, хурц харагддаг. Магадгүй хувийн стилистийн зөвлөгөө авдаг уу?
Ер нь миний өөрийн л байгаа төрх энэ. Ямар нэгэн чимэг хачиргүй. Би өөрийгөө бусдыг бодвол их энгийн байлгадаг. Жишээ нь би гадуур гарч явах нь их ховор. Өөрийн тань харж байгаачлан энэ өрөөндөө өглөөнөөс орой хүртэл бусдын зовлонг сонсож суудаг. Надад хувийн стилист хөлслөөд, тогос шиг гоёод байх шаардлага огт байхгүй. Харин шаардлагатай, зураг авалтад орох тохиолдолд л мэргэжлийн хүнд ханддаг. Ер нь ч тэгээд бидний төрлийн хүмүүс урлагийн хүмүүс байгаа биш. Ёолкны мод шиг гялалзаж, гялтганаж явах хэрэг юу байна.
- Үл итгэгчид цөөнгүй байдаг. Ийм хүмүүстэй харьцахад төвөгтэй байдаг уу?
Үнэхээр үл итгэдэг бол наашаа зүглэх ч шаардлага байхгүй. Үнэнийг хүндэтгэдэггүй хүмүүс л үл итгэгчид байдаг. Тэднээс урвалт мэдрэгддэг. Тийм хүмүүсийг би гаднаас орж ирэхэд нь хараад л мэддэг. Энерги нь надад асар хүндээр тусах ч тохиолдол гардаг. Гэхдээ мэдээж би өөрийгөө элдэв муу энерги, хүнээс хамгаалдаг.
- Таны сая хэлсэнчлэн зөн билэгтэн, мэргэч хүмүүст өөрийн гэсэн сахиус байдаг. Таны хувьд удмын сахиус тань хамгаалдаг гэж нэг ярилцлаганаас чинь уншсан юм байна. Үүний тухайд?
Би 14 хоногтоо нэг удаа заавал өөрийн шүтээн болсон нутаг ус, ууландаа очиж өөрийнхөө энергийг нөхөж авдаг. Миний удмын сахиус намайг хамгаалдаг. Ингэж байж л дараагийн олон хүмүүсээ хүлээж авна шүү дээ. Би өнөөдрийг хүртэл хэзээ ч намайг гээд зорьж ирж байгаа хүмүүсийн зовлонг сонсохдоо өөрийгөө давхар зовлонд унагаах зүйл сонсож, түүний төлөө үйл хийж байна гэж бодож үзсэн удаагүй. Миний хувьд жирийн хүмүүсийг бодвол зөн совин, далд мэдрэхүй, шидийн хүчээрээ илт өөр онцгой нэгэн. Тийм учраас юуны төлөө золиос гарган байж бусдын сайн сайхныг, тэдний хүртэх ёстой аз жаргалыг засал номын хүчээр өгч байгаа гэдгээ дотроо сайн мэднэ.
- Одоогийн байдлаар хүмүүс ихэвчлэн ямар асуудалтай таныг зорьж ирж байна вэ. Үүний шийдэх гаргалгааг та хэрхэн тайлж өгдөг вэ?
Ихэнх хүмүүс гэр бүлийн асуудалтай гэсэн шалтгаанаар ирж байна. Гэр бүл салалт, хосуудын бүтэлгүй харилцаа нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал, хүнд байдлыг авчирч байна. Ямар ч асуудалтай ирсэн хүнд би нэгэн ижил сэтгэлээр ханддаг. Учир нь тэд надад итгээд ирж байгаа, харин итгэл бол бусдад өгч болох хамгийн үнэтэй зүйлүүдийн нэг. Бидний амьдралд маш олон асуудал бий. Яг одоо тэр бүхнийг нэг бүрчлэн хэлэхэд зохимжгүй. Яагаад гэвэл шийдэхэд хэцүү зүйл болгон л асуудал болж ирдэг. Миний хувьд өөрийн засал, үйлийн аргаар шийдвэрлэж өгдөг.
- Засал хийж байгаа хүмүүст үнэхээр шаардлагатай бол өөрийн зүгээс тусгайлан хамгаалалт хийж өгдөг гэж сонссон. Ямар эд зүйлс хамгийн сайн хамгаалалт болдог вэ?
Тийм ээ, эрт дээр үеэс бөгж, ээмэг, гинж, бугуйвч зэргийг шившин ариутгаж хамгаалалт болгон ашигласаар ирсэн. Миний хувьд ч бас засал хийсэн хүмүүстээ шаардлагатай тохиолдолд эдгээр зүйлсээр хамгаалат хийж өгдөг. Эдгээр нь эрүүл мэнд, хайр дурлал, гоо үзэсгэлэн, ажил төрөл, амраг хайр, мөнгө, эд баялаг, амжилтыг дуудахад зориулагдсан тус тусын шившлэгтэй байдаг.
- Та хувь хүнийхээ хувьд маш шийдэмгий, бардам эмэгтэй бололтой. Энэ таны төрөлхийн зан чанар уу, эсвэл өөрийгөө хүчээр ийм байлгахад хүргэдэг өөр ямар нэгэн шалтгаан бий юу?
Надад хэний ч өмнө өөрийгөө батлах шалтгаан байхгүй. Чиний ч өмнө тэр. Үнэхээр үнэн, бодит зүйлийн талаар ярилцмаар байгаа бол би хангалттай нээлттэй байж чадна. Харин худал үг гуйвуулах гэж нүд хариулж байгаа бол би хаалттай нэгэн ч байж чадна. Би сэтгүүлчдийг гайхаад байдаг юм. Яг өөртэй минь нүүр тулаад ярилцаж байгаа мөртлөө үргэлж ямар нэгэн өө сэв хайсаар л байдаг. Шүүмжлэл, дүгнэлтийг тохирох хүнд нь оногдуулсан нь хэнд ч өлзийтэй байдаг гэдгийг би дахин сануулмаар байна. Намайг өнөөдөр өөрт чинь ярилцлага өгч байгаад харамсахааргүй сэтгэгдэлтэй үлдээнэ гэдэгт би итгэлтэй байна. Өөр хүсэх зүйл алга.

- Далд ертөнцөд амьдарна гэдэг хэн бүхний хүсээд байхаар зүйл биш. Та өөрийн зөн билэг, зан үйлд хэдий хэмжээний баталгаа амлаж чадах вэ?
Бидэн шиг хүмүүс мөөг шиг олон төрдөггүй гэж алдартай олон зөн билэгчид хэлсэн байдаг. Энэ бол бүх дэлхий маргахын аргагүй үнэн зүйл. Миний энэ чадварыг батлагаа өгдөг бусад зүйлтэй зүйрлэж байгаа чинь үнэхээр таалагдахгүй байна. Энэ миний хувьд байгалиас заяасан дундрашгүй чадвар. Хэн ч өөрчилж чадахгүй, хэн ч үгүйсгэж, хүссэн нь өөрийн болгох боломжгүй тийм л зүйл. Үүнийг минь хямдхан үнэлэх нь надад таатай санагддаггүй.
- Өөрийн гэсэн далд мэдрэмжгүй, худал нэр барсан маш олон үзмэрчид гарч ирсээр байна. Таны нэр хүндэд ч мөн халдан ийм зүйл болж байсан удаатай. Энэ тал дээр та ямар байр сууринаас ханддаг вэ?
Арга ядсан хүмүүсийн л хийж чадах зүйл шүү дээ. Өөрийн гэсэн байр суурьгүй, үнэн худлаа ч ялгаж чадахгүй хуурмаг хүмүүс миний нэрийг барьж, ашиглаж байсан удаатай. Тэр болгонд би тайван, хүлээцтэй хандаж байсан. Яагаад гэвэл ямар хүнээс хүний нэр зээлдсэн адгийн зан гарахыг би мэднэ. Хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг ялгах оюун тархитай. Нүдэнд нь мөнгө харагдаж, нүгэл хураасан маш олон худал нэртэй үзмэрчид, шулам гэх тодотголтой хүмүүс, бөө, удгадыг би мэднэ. Надаар хэлүүлэлтгүй өөрсдийгөө мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
- Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандан сайхан үгс дайж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Бид бүгд юу санаж, бодож явдагынхаа үйлийн үрийг амсдаг. Мөн баяр талархалтай сэтгэлийг үргэлж сайн сайхан дагаж явдаг. Харин эсрэгээрээ үргэлж муу зүйл бодож, өөртөө болон өрөөлд гуньж гутарч явах нь өөрийгөө сэмлэж буй хамгийн муу араншин. Тиймээс үргэлж сэтгэлдээ халуун нарны илчтэй яваарай гэж захимаар байна.
- Тантай биечлэн уулзаж хүсэлтэй хүмүүс яаж холбогдох вэ?
Цаг авдаг утасны маань дугаар 80901178, харин өөрийн биеэр холбогдох боломжгүй болон гадаад суугаа хүмүүс маань миний албан ёсны “Хөзрийн хатан” гэсэн фэйсбүүк хаягаар онлайнаар холбогддог.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
192.162.242.160
ёстой худлаа авгай байна лээ заавал онлайнаар үзнэ гээд мөнгөө шилжүүл гээд хэлдэг.Шилжүүлээд асуухаар олигтой юм хэлдэггүй юм байна хүн 1 л удаа хулхидуулна уу гэхээс олон удаа хулхидуулахгүй ингэж олсон мөнгө нь хамгийн гол нь хоол болж шингээсэй билээ дээ өөр юу хэлэх вэ хөөрхийд
Хариулах188.141.94.91
Үхсэн хойноо энэ бид2-н хүний хувь тавилан өөрчлөнө гэж ч юу байхав монголчууд минь хэзээ ийм луйварчдын мал байхаа болих юм бээ??
Хариулах