“Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилж байна”

Moderator
2019/01/14

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нэгдүгээр сарын 10-ны өдөр МАНАН дэглэмийг нураах зорилготой жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ жагсаал үр дүнд хүрч байгаа. Үүний дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдасан. ҮАБЗ-өөс нөхцөл байдлыг үнэлж үзээд шийдвэр гаргасан. Ингээд жагсаал тарсан. ҮАБЗ-өөс гарсан шийдвэр, УИХ-ын даргын чөлөөлөх хуулийн төслийг дэмжж байгаа гэсэн өөрийнх нь байр суурь, өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганаас гарсан шийдвэрүүд дээр ахиц дэвшилтэй байгаа. 

ҮАБЗ-ийн зөвлөмжид нэгдүгээр сарын 10-нд багтаан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг батлахыг даалгасан. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ хоёр энэхүү зөвлөмжийг өөрөөр тайлбарлаад байгаа. ҮАБЗ-өөс УИХ-д чиглэл өгөх ёсгүй гэж С.Эрдэнэ яриад байгаа. 

УИХ-ын дарга өнгөрөгч Баасан гарагийн чуулганы хуралдаанд зөвхөн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ. Ингээд энэ долоо хоногт дээрх хуулийг батална. Хуулийг батлагдмагц нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг бэлдсэн байгаа. Түүнийгээ өргөн барина. 

Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг дарааллын УИХ тогтоосон байна. Гэтэл Пүрэв гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллын долоодугаарт УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцүүлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын дарга өөрөөр Төрийн байгууллалтын байнгын хороонд орж ирж, буулт хийсэн учраас бид энэ долоо хоногийн жагсаалаа зогсоогоод байна. Дараагийн Их хурлын даргыг МАНАН дэглэмээс Ерөнхийлөгчийн, биднийг шантаажилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилж байна. 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл АН-ын бүлгийг тарсанд тооцохгүй байна. УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр намын бүлгээсээ гарснаар АН бүлэггүй болсон. Гэтэл УИХ-ын дарга АН-ын бүлгээр завсарлага авхуулж байна. МАНАН бүлэглэлийг нурахаас нааш бидний тэмцэл зогсохгүй. 

“Энд суугаад ажилла. Тэгээд энэ гэрүүдийг аваарай гэж УИХ-ын гишүүн Л.Болд хэлж байгаа бичлэг сошиалд тарсан. Тэрбээр энэ талаар тайлбар хийв. Л.Болд” Талбай дээр суулт хийнэ гэж зарлангүуут 300 гаруй хүн хүсэлтээ гаргаж байгаа нь хувьсгал юм. Энэ гэрүүд хувьсгалт тэмцэлд хандивлаж байгаа гэрүүд. Би хувьдаа тэнд ажиллаж байгаа хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст энэ гэрүүдээ өгөх саналтай байгаа. Энэ бол жагсаалд оролцож байгаа хүмүүсийн өмч. 

Ждү дээр энэ жагсаалд оролцож байгаа гишүүд маш тодорхой байр суурьтай байгаа. УИХ-ын даргыг эсэргүүцэж байгаа 40 гишүүнийг 36 болгох гэж байгаа бол бид зөвшөөрөхгүй. УИХ нь хуралдахгүй бол Ард түмний их хурал хуралдаж асуудлаа шийднэ. Бид 100 гаруй ТББ-ыг удирдддаггүй. Бид нэг даргыг огцруулах гэж тэмцэл хийгээгүй. УИХ-ын даргаг огцорсон ч энэ тэмцэл үргэлжилнэ” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбай дээр баригдсан гэрүүд бол хандивынх. Жагсаалын дараа энд оролцсон гишүүдийн дунд сугалаа явуулж гэрүүдээ өгөх талаар зохион байгуулагчид ярьж байгаа.

Ждү, МАНАН хоёртой хоёулантай нь тэмцэх ёстой. Гэхдээ МАНАН-тай эхлээд тэмцэнэ. 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнгөрсөн долоо хоногт нууц санал хураалт болсон. Эсэргүүцэж байна гэсэн гишүүд өөрсдөө ждүчдээ хамгаалж кнод дарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол бусад асуудлууд шийдэгдэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Одоо бол ордон доторх жагсаал үргэлжлэнэ. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан. 

Одоо бол М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтыэ байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй. Ямарч тохиролцоо хийгдээгүй.