Монгол түмэн бөхчүүдээ дээдэлж хайрладаг ард түмэн. Ялангуяа гүндүүгүй сайхан аваргуудаа хүний дээдээр хайрладаг. Гэтэл Н.Батсуурь аварга Монгол түмэндээ сайнаасаа илүү саараар хэлүүлж, хэл амны бай болсоор өдийг хүрлээ. Даарин дээр давс гэгчээр өчигдөрийн үндсэн хуулийн ойн барилдаанд дөнгөж хорь гарч яваа ч шаггүй сайн бөх залууг нуруу, нугасыг нь тас шидлэнгээ алдав. Энэхүү жудаггүй зангаас нь болж түүнийг сошиалаар дүүрэн зэмлэж цол нь аварга ч ухаан нь аварга бус жудаггүй эр болоыхг шүүмжилсээр байна. Түүний энэ мэт жудаггүй балмад зан өмнө нь хэд, хэд гарч байсан удаатай. Тухайлбал Увс аймгийнхаа 80 жилийн ойгоор Б.Пүрэвсайхан харцагатай барилдаж байгаад барилдаандаа шаралхаж зодох гэж улайран дайрч байсан юм. 2012 оны гуравдугаар сард эцэгтэйгээ нийлж замын цагдаагийн алба хаагчийг хэрцгийгээр зодсон. Хувцсаа ч олигтойхон өмсчихөж чадахгүй, гал унтараах машины ус шүрших хоолой бариад гүйж үзээгүй, нэг ч болтугай алтан хүний амь нас авраагүй байж Онцгой байдлын бөх хэмээгдэж дээр нь “Хурандаа” гэх том бөгөөд хүндтэй цолны мөрдөс зүүж, онцгой байдлын алба хаагчдын цалингаас хумсалж суугаа бөх. Монгол бөхийн мэхний хувилбарт байдаггүй этгээд үйлдэл гаргаж завьжнаас нь зулгааж учраа бөхөө унагаж байсан хар түүх ч түүнд бий. Энэ мэт бөх хүнд баймгүй удаа, дараалсан жудаггүй зангаасаа болж ард түмэндээ адлуулах болсон Н.Батсуурь аварга үйлдэлээ цэгнэж, ядаж “Хурандаа” цолноос сайн дураараа татгалзаж, онцгой байдлын сул цалингаа авахаа болимор юм. Түүний оронд нэг ч гэсэн жинхэнэ аврагч баатар эрсэд жилдээ нэг удаа урамшуулал болгож өгч байвал хувь илүү нүдээ олсон үйлдэл болох биз.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ