Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг. Бизнесийн салбарт хэдий ашгийн төлөө явж байгаа ч төдий чинээгээр сайн сайхан үйлс, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулж, бусдад туслахын буян заяаг эдэлж яваа “Хос билгүүн зул” ХХК-ийн захирал Б.Цэрмаа буюу олны дунд Зулаа нэрээр алдаршсан хатагтайг бизнесийн салбарынхан андахгүй. Дэлгэсэн хадаг шиг сэтгэл, сүү шиг цагаахан зантай энэ хатагтай хүнсний худалдаа наймаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж олон залуусыг ажил, орлоготой нь залгууж яваа дайчин эмэгтэй. Мөн аливаа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гар татдаггүй бөгөөд аль болох ядарсан , зүдэрсэн хүмүүст чадхаараа тус хүргэж тэдний баярласан сэтгэл, талархалын харцнаас амьдралын сайхан, хайрлахуйн гайхамшигийг мэдэрдэг гэх. Түүний хийсэн олон сайн үйлсээс цухас дурьдавал бүхий л баяр, тэмдэглэлт өдрүүд өөрийнхөө төрсөн өдрөөрөө хүрэл бусдыг баярлуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалынхаа хүрээнд өрх толгойлон амьдралын хүнд, хэцүүг н.Сарнай гэх эмэгтэйн хүүхдүүдэд хичээлийн жилийн хэрэгсэл, хувцас аван зарим хүүхдүүдийг тогтвортой ажын байраар хангасны дээр хариу нэхээгүй тус аяны хүрээнд есөн айлд буюу азай буурлууддаа цагаан сарын бүх бэлтгэлийг нь хангаж өгч байжээ. Мөн урлаг соёлынхонтой хамтран цагаан сарын дээл хувцаснаас эхлээд Халдвартын эмнэлэгт амисгалын аппарат, эмнэлгийн хэрэгсэлүүдийг бэлэглэж байсан сайхан сэтгэлтэн. Энэ мэтчилэн түүний гэгээн үйлс, хайр түгээсэн ажлуудыг дурьдаад байвал үзэг, цаас их гарздах биз ээ. Эмэгтэй хүн, эх хүний энэрэнгүй сэтгэл, хүн хүнээ хайрлахыг өөрийн үйл хэргээр үргэлж харуулан явах Б.Зулаа захиралын ажил үйлс нь түүний энэ сайхан сэтгэлээс улбаалан сүү шиг цагаахан замаар бүтэмжтэй явдаг биз ээ. Түүний 2018 онд хийж бүтээсэн ажлыг өндөрөөр үнэлэн Гранд Авардс-50 наадмаас Импортын салбарын “ТОП” компаниар шалгаруулж, мөн “Next Stop” залуусын шилдэгүүдийг шалгаруулах ёслолд “Бүтээгч бизнесмэн залуу” гэх номинацийн эзэн болсон юм. Цаашид ч “Хос билгүүн зул” ХХК-ийн захирал Б.Цэрмаа хатагтайн ажил үйлс нь сэтгэл шиг нь цагаахан замаар амжилт бүтээлээр дүүрэн ундарч явах биз ээ. Түүнд баярлаж явдаг бүхий л хүмүүсийнх нь өмнөөс сэтгэлийн цагаан сүүн цацалыг амжилт бүтээлийн дээдийн хүсэн ерөөж өргөе.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ