Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг санаачлан, өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонирхолоо.
Тэрбээр "Хуульгүйгээр хийгдэж байгаа бүх зүйл төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай ижил сонсогдоод байна. АН-ын хувьд эрх зүйт төрөө хүндэлж өнөөдрийг хүртэл хууль сахих үүргээ биелүүлж, хуралд оролцоод явж байгаа. Харамсалтай нь олон долоо хоног төрийн ажил гацлаа.
Эндээс гарах хоёр л гарц байна гэж бид харж байгаа. Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө огцрох. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гарагт бүлгийн хурлаараа ярилцана.
Хоёрдугаарт, энэ өргөн барьсан хуулийн асуудал. Их хурлын дарга хуулийн төслийг Төрийн байгууллалтын байнгын хороонд шилжүүллээ гэж сая мэдэгдсэн. Ирэх долоо хоногт мөн энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргана.
Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явахад энэ хууль батлагдах боломжтой" гэлээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо