Бүлгийн дарга нар УИХ-ын дарга М.Энхболдтой уулзлаа

Moderator
2019/01/04

онгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдыг чѳлѳѳлѳх хуулийн тѳслийг санаачилж, ѳргѳн бариад байна. Ѳѳрѳѳр хэлбэл, парламентын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг хүлээн зѳвшѳѳрѳхгүй, чѳлѳѳлѳх шаардлагатай гэж үзвэл хуулийн тѳсѳл санаачилж ѳргѳн барьснаар гишүүдийн олонхоор асуудлыг шийдэх эрхтэй болох юм. Харин  энэ асуудлаар УИХ дахь намын бүлгийн дарга нар УИХ-ын дарга М.Энхболдын ѳрѳѳнд орж, түүнтэй уулзаж зөвшилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлж, ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болсон гэдгээ энэ үеэр мэдэгджээ.