Германд Үндсэн хуулиараа төрийн алба,төрийн албан хаагчид мөрдөгдөх зарчмуудыг тодорхой зааж өгсөн байдаг аж. Арваад төрлийн зарчмын нэг нь төрийн албан хаагч ажил хаяж болохгүй гэх зарчим. Тухайн хүн төрд ажиллана гэдэг төрөөс өгч буй цалин хөлсийг хүлээн зөвшөөрч, төрөөс гарах бодлого, шийдвэрт өөрийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна гэсэн үг. Тэгсэн атлаа “цалин бага байна”,”дарга муухай байна” гэж жагсаал цуглаан хийх нь яаж ч бодсон утгагүй асуудал.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуульд яг ийм заалт оржээ.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл дэх төрийн албан хаагчийн хийхийг хориглох зүйлсийн жагсаалтад:
Төр гэдэг нэгдмэл хүч. Төр гэх ойлголтод хууль баталдаг парламент, хуулийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх эрх мэдэл болсон Засгийн газар, энэ хоёр байгууллагын гишүүд, яам, агентлаг, төрийн үйлчилгээ үзүүлдэг боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхан, тэдгээрт ажиллагсад гээд төрөөс цалин авдаг бүх хүн багтана.Зөвхөн төрд ажилладаг хүмүүс биш, төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүд, төрийн гаргаж буй бодлого, шийдвэрүүд, тэр ч байтугай барилга байшин нь хүртэл “төрийн” гэх нэг дээвэрт багтана.
Дээр дурдсанчлан нэгэнт төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч байж яагаад төрийн үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байх зарчмыг алдагдуулж, ажлаа таслан жагсаал цуглаан хийж явах ёстой гэж...?
Нэгэнт хууль хэрэгжээд эхэлсэн учраас үүнээс хойш багш, эмч нар “цалин нэм” хэмээн ажлаа хаян жагсаал хийвэл хууль зөрчсөн болно гэсэн үг.
Төрийн албан хаагчдад шинэ хуулиар хориглосон өөр нэг олзуурхууштай заалт нь төрийн албан хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалд улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх, аль нэг нам, нэр дэвшигчийг илт дэмжихийг хориглож өгсөн байна. Энэ нь төрийн албан хаагч амаа үдүүлсэн мэт дуугүй байна гэсэн үг биш, ажил төрлийн асуудлаа зөвхөн албаны байр сууринаас ярих, төвийг сахих (төвийг сахина гэдэг ерөнхий бөөрөнхий ярина гэсэн үг биш) ёстойг хуульчилж өгчээ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид хориглосон заалт:
Нийгэм даяараа улстөржилтийн мананд живсэн, улстөрчдийн нөлөөнд яам, тамгын газар нэвт автсан өнөөдөр энэ бол бас л чухал заалт. Тухайлбал,МАН төрийн эрхэнд гарсны дараа төрийн албанд томилогдсон хүмүүс бүгд л хэн нэгэн даргын дэмжлэгээр томилогдсон хүмүүс. Гэтэл дарга нар нь хоорондоо таарахаа байчихаар мөнөөх хагарал дунд, доод шатандаа ч халдварлаж байгаа нь хаа сайгүй харагдаж байгаа.Төрийн албан дахь хагарал,хуваагдлын нэг аймшигт үр дагавар бол ЗТЯ дахь хүн амины хэрэг. Энэ бол хагарал, хуваагдал эцэстээ тулсны нэг л жишээ.
Тиймээс нийгмийн хагарал, хуваагдлыг өдөөж буй сошиал сүлжээнд ядаж төрийн албан хаагч нь төвийг сахих, элдэв эмоорол хийрхлээ гаргахгүй байх заалттай Төрийн албаны тухай хуулиа мөрдөж байгаа, эсэхэд иргэд,сэтгүүлчид бас давхар хяналт тавья.
Төрийн албаны тухай хуулийн 37,39 дүгээр зүйлүүдийг зөрчсөн бол ямар хариуцлага хүлээхийг хуулийн 48 дугаар зүйлд зааж өгчээ. Сануулах, цалинг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цаашлаад төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар заажээ.
Төрийн албаны тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНДээс уншина уу.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ