"ПРОСТАР" филмийн дэргэдэх "ПРОСТАР" академийн шилдэгүүдийг тодруулах ACADEMY AWARDS наадам өнгөрсөн долоо хоногт буюу 2018.12.30-ний өдөр болж өнгөрлөө. Тус наадмаар "ПРОСТАР"академийн 1 жилийн ангийн төгсөгчдийн тайлан тоглолт болж, мөн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй, эмэгтэй төгсөгч номинацаа шалгаруулав.Тэд 1 жилийн хугацаанд өөрсдөө найруулж оролцон тоглосон бүрэн хэмжээний кино, мөн ЗАЛУУ ОДОД хамтлагийг төрүүлж ололт амжилтаар дүүрэн 2018 оноо үдэн, амжилттай сургуулиа төгсөж байна.
Тус наадмын үеээр Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн авьяаслаг жүжигчдийн хамгийн том арийн алба болох гэр бүл хамаатан садан, "ПРОСТАР"филмийн захирал ажилчид, хайртай хүүхдүүдээ шимтэн үзэхээр ирцгээсэн харагдана. Хүүхдүүдийнхээ үзүүлбэр , номинацуудыг үзээд эцэг эх ар гэрийнхэн нь маш их догдолсон харагдаж байлаа. Ялангуяа шилдгийн шилдэг жүжигчдийг шалгаруулах агшинд бүтэн жил өөрийгөө дайчлан оролцсон хүүхдүүд алгаа даран зогсож байсан тэр мөч үнэхээр гайхалтай. OSCAR-ийн шагнал хажууд нь атгахан мэт санагдав.
АWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ номинацийг Простар филмийн ерөнхий захирал С.Чулуунтогтох, Менежер У.Оюунханд шагналийг гардуулав. ACADEMY AWARDS-ийн үеэр дуучин rapper MB ирж ая дуугаа өргөлөө.
Ингээд ACADEMY AWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ номинацуудыг танилцуулья!
Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй жүжигчин номинацид

Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй жүжигчнээр

Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эмэгтэй жүжигчин номинацид
.jpg)
ШИЛДГИЙН ШИЛДЭГ эмэгтэй жүжигчнээр

AWARDS-ийн шилдэгүүдэд "ПРОСТАР" академи-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг,"ПРОСТАР" академийн нүүр царай болох мөн "ПРОСТАР" филм-тэй 1 жилийн гэрээ байгуулан үндсэн жүжигчнээр ажиллах эрхээр шагнав.
Та бүхэнд дараа жилийн ACADEMY AWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГжүжигчин болон урлагийн салбарт дүрээ мөнхлөн үлдэх боломж үргэлж нээлттэй байх болно.
"ПРОСТАР" академийн 2019 оны элсэлт эхэллээ. Харилцах утас᠄ 99146901 99141577 70001577
Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээж явах болтугай!
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо