Сүүлийн жилүүдэд энд, тэндэхийн хурган даргаас эхлээд аймаг, сумдын дарга нар хөрөнгө мөнгөөрөө аархах, эрх мэдлээрээ дулдуйдан ёс зүйгүй үйлдэлүүд гаргах болоод буй. Саяханы өдөр ийм нэгэн үлгэр жишээ Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрынхан шинэ жилээ тэмдэглэх үеэр гарсан байна. Тэрээр шарсан нугасны дуудага худалдаа зохион байгуулахад Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр нугасыг авахаар сайрхасан ч, аймгийн засаг дарга С.Гансэлэм түүнээс илүү хөрөнгөтэйгөө батлахаар мэрийж нугасыг 3 сая төгрөгөөр худалдан авсан байна. Мөн тэрээр баярын үеэр 1 сая төгрөгийг хувиасаа гаргаж сугалаанд хандивлажээ.
Төсвөөс цалинждаг аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн 4-5 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр зөвхөн ганц нугас худалдан авахаар ийнхүү өрсөлдөж, бэл бэнчингээ гайхуулж байна. Иргэдийн татвараар цалинждаг энэ эрхэмүүд нэг үдэш идэх нугасыг хэдэн сая төгрөөр худалдан автлаа яаж хөлжсөн болохыг шалгах цаг болжээ.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ