Сайд нь Дэлхийн ногоон элч, яам нь "шилдэг" болов

Moderator
2018/12/27

“Утаа” хочит БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат угаартаж буй нийслэлээс “Дэлхийн ногоон элч” хэмээн өргөмжлөгдөж олны эгдүүцлийг хүргээд амжсан юм. Тэгвэл түүний толгойлсон Байгаль орчин аялал жуулчлалын шилдэг төрийн байгууллагаар шалгарчээ. Тухайлбал төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулга 7 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа юм байна. Цахим хэрэглэгчдийн санал асуулгаар Монгол Улсын 2018 оны “Оны шилдэг төрийн байгууллага”-аар шалгарсан гурван байгууллагын нэг нь Байгаль орчин аялал жуулчлалын яам болжээ.  Нүдэнд харагдахуйц дэвшилтэд хийсэн ажил хомс, тойрсон дүүрэн тулгамдсан асуудлуудтай байгаа тус салбарт яагаад шилдэгт өргөмжлөгдөв гэдэг асуудалд олон нийт ихэд эргэлзээтэй байна.

“Best of Mongolia 2018” салбар бүрийн оны шилдгүүдэд батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2019 оны 1-р сарын 18-ны өдөр болох аж.