Өнөөдөр -30 хэмийн хүйтэнд ард иргэд өөрсдийн сэтгэл, зүрхээрээ цугларч МАНАН бүтэглэлийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Тэдний нэг нь Б.Цолмон хэмээх залуу юм. Тэрээр нүцгэн байтугай зузаан хувцастай иргэд даарч байхад Б.Цолмон гэх иргэн хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд "Бид нарын тэвчиж байгаа тэвчээр энэнээс илүү байгаа. Бид нар хувцсаа тайлаад өөрийгөө шатаалаа гээд яахав. Цаана нь өч төчнөөн хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Би барилгын ажил хийдэг, сая шууд ажлаасаа ирлээ. Хүмүүс ингэж байхад М.Энхболд та зүгээр суудлаа тавиад өгчхөөч ээ. Ийм байдалд та цаашид яаж ажиллах юм бэ. Гишүүдийн тал нь таныг огцрохгүй бол чуулгандаа оролцохгүй гэж байна. Би одоо 34 настай. Нийгмийн байдлыг бүгдийг нь ойлгож байгаа. Бас хүний тэвчээр үнэхээр барагддаг юм байна. Би шөнөжингөө, маргааш хүртэл ингээд сууж чадна. Шийдвэрээ гаргатал нь. Үнэхээр ийм байдалд хүргэж байгаа тэр хүмүүс шийдвэрээ гаргатал би сууна. Би хүйтнийг тэснэ. Гэхдээ бидний амьдрал ийм байхыг үнэхээр тэсэхгүй. Тэмцсэн бол тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй" хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна. Түүнийг ойр орчмын хүмүүс ятгаж хувцасыг нь өмсүүлсэн юм. Ард түмэн ингэхдээ тултал туйлджээ.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ