Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаар явж байгаад өчигдөр орой Улаанбаатар иржээ. Ирсэн дариудаа Монголын нийгэм болоод улс төрийн өнөөгийн цаг үеийн байдлаар сошиалаар иргэдтэй санал бодлоо хуваалцсан байна. Тэрбээр ярихдаа өөрийгөө нам бус, нам харгалзахгүй зөв гэсэн хүнээ дэмжиж ажилладаг. 2017 Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж ажиллаж байхад маш хүнд үед ажилласан. Банкаар орлого, зарлага хийх хориотой, нисхэд хориотой хязгаарлагдмал нөхцөлд ажилласан. Өнөөдрийн УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж буй ард түмний тэмцэл тэр үеийг бодвол арай гайгүй нөхцөл байдалд гэж бодож байгаагаа дурьдсан байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн ярьсан сэдэв улс төр бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж, шударга үнэнг маш их хүссэн хүмүүс байгаа аж. Ийн ард түмний масс УИХ-ын даргыг огцрохыг дэмжиж байхад Ми.Энхболд ойлгохгүй, суудалтайгаа зууралдаад байгаа учир иргэд маань Сүхбаатрын талбай дээрээс дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Энэхүү жагсаалд би ч гэсэн ард түмэнтэйгээ дуу хоолойгоо нийлүүлнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ