Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн гэх хэргээр сэлэм хоч зүйгээд буй С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:30 цагт болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм.
Тодруулбал, түүнд холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Сэжигтэн С.Бямбацогт, А.Одмөнх Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.6.1.д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Тус хуулийн 16.2 дугаар зүйлд хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, 16.2.1.д хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тус хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 20.7.1.д хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ