Сүүлийн үед “Mongolian tourism awards 2018”-д Өмнөговь аймгаас ирж оролцсон бөгөөд эхнэрийнхээ хагас сар урласан үндэсний дээлээр гоёг ирж бүжиглэсэн нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинд эвгүй санагдаж суулгасан нь өнөөдрийг хүртэл цахимаар хөвөрсөөр байна. Харин саяхан нэгэн мэдээллийн эх сурвалж Ц.Энхтүвшинтэй холбогдож энэ талаар тодруулсан байна. Энэ талаар Ц.Энхтүвшин “Хотод дараа ирэхээр нь уулзахаар болсон. Нэг нэр холбогдсоных сайхан ах дүү шиг явах уу гэсэн. Таныг гомдоосон бол уучлаарай гэдгээ хэлж, сум, бригадыг нь асууж ярилцсан. Ах ч бас ахыгаа уучлаарай л гэж байна лээ. Бид хоёр ямар хэрэлдэж, маргалдсан биш дээ. Хоёр хүний шинэ жилийн үйл ажиллагаан дээр ярьсан энгийн л яриа. Гэхдээ ахыг ширээ рүү нь хүргээд өгье, дээлтэй бүжиглэхэд эвгүй, зохимжгүй юм бишүү гэсэн үгэндээ бол би уучлал гуйна. Ах ч ойлгож байгаа, муудалцаагүй, хэрэлдээгүй байж хоёулаа анхаарлын төвд орчихоор эвгүй байлгүй яахав” хэмээжээ. Ямартай ч ийн хурган дарга Ц.Энхтүвшин өөрийн буруугаа ойлгож уучлалт гуйж өөрөө ч гэсэн цайны ганц хоёр дээлтэй дурьдаад өөрийн профайлаа дээлтэй зургаар сольсон аж.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо