Нийслэлийн МАН-ын даргас асан Ц.Сандуй дуу усанд хаясан чулуу мэт хэсэг хугацаанд нам гүм байсан бол ойрын хэдэн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн ярилцлагаар дүүргэж байна. Дуулиан тарьсан 60 тэр бумын гэх үнэн мөн нь батлагдсан бичлэгийг зохиогдсон төсөл мэтээр ярив. Шударга ёсны цэвэрлэгээг эрчимтэй хийхээ ард түмэндээ амласан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ хэмээн ам нээв. Харин албан тушаал, эр мэдэлтэйгээ зууралдаж нийт иргэд болооод намын нөхдийнхөө саналыг эсэргүүцээд байгаа Ми.Энхболд даргаа амнаасаа унагахгүй бөөцийлөн “Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “Намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий. Чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан” хэмээн мөнгөөр амаа хөдөлгөсөн аятай зүйл ярив. Ийн Ми.Энхболдыг өргөмжилсөн яриагаар хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дүүргэх болсныг ард, олон мэдээж түүнийг Ми.Энхболдын мөнгөний буюу утсан хүүхэлдэй мэтээр ярьж байгаа нь мэдээж. Ард түмэн чинь, Намын нөхөд чинь, УИХ-гишүүд нь “огцор” гэлээ. Ингэж амь тэмцэн албан тушаалтайгаа зууралдах нь өөрийн эрхгүй М.Энхболдын суудалд “шударга бусын хонгил” холбоотой нь тодорхой гэх хардлагыг улам баталж байна.
ПАПАРАЦИ.МН
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо