Боловсрол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Спортын наадмуудыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Зохион байгуулах хорооны хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн баталлаа. Биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг уриалах, биеийн тамир, спортын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой наадмуудын зохион байгуулах хороог БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр даргалдаг бөгөөд наадмыг онцлог байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.


Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо