Таван настай хүүгээ хойд эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарлаа. Энэ сарын 17-н өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймагт таван настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн мэдээлэл цагдаагийн шуурхай утсанд иржээ. Тодруулбал, тус аймагт оршин суух таван настай хүүг хойд эцэг болох 38 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хүчиндсэн аж. Дээрх хэргийн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Хэргийн газарт тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай хүү хүчирхийлүүлсэн байдалтай байсныг баримтжуулсан байна. Хүүгийн хойд эцэг тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Улмаар хүүг гэртээ ганцаараа унтаж байх үед орж ирээд ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчирхийлжээ.
Дээрх хэрэг үйлдсэн сэжигтэнг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан гэх бөгөөд одоогийн байдлаар цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа юм.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т заасны дагуу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндсэн, бэлгийн эрх чөлөөнд нь халдах гэх зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ