Уучлалт гуйя.
Бүх ах,дүү ,найз нараасаа уйчлалт гуйя.
Хэлэхгүй явсандаа уйчлалт гуйя.
Би тулсан юман дээр нялуурах дургүйг та нар минь мэднэ шүү дээ.
Одоогоос яг 12 цагийн дараа зүрхний хагалгаанд орох гэж байна.
Одоо та нартаа хэлчихэе гэж бодов;-)
Эндхийн эмч нар 99 хувийн баталгаа өгч байна тэгэхээр санаа зоволтгүй шүү.
Гай таарсан нэг хувь нь таарчихгүй л бол гайгүй байлгүйдээ ккк
;-).
Тэгэхдээ айхгүй ч гэлээ аягүй гэгчээр юмыг яаж мэдэх вэ гэж бодоод жаахан юм биччихэе гэж бодлоо.
Би 94-95 оноос анх олны танил болсон үеэсээ хойш өгсөн бүх ярилцлагадаа эх орныхоо тухай заавал ярьж байсан байна 2004 онд эх орончдын нууц бүлгэм хүртэл байгуулж нийгэмээ зөв болгохын тулд янз янзаар ил болон далд тэмцсээр иржээ. Сүүлрүүгээ жаахан найдвар тасарч байснаа нуух юун .
Харин сүүлийн үед найдвар эргэж сэргээд хонгилын үзүүрт гэрэл харагдаад байх боллоо.
Урд өмнө мундаг эх орончид (Дашбалбар,Зэнээ,О.Энхсайхан гм) зөндөө гарч ирж байсан ч энэ удаагийнх шиг ийм өндөрийг авсан нь үгүй билээ.
Монголын минь заяа ихээ гэж би их хэлэх дуртай.(Та нар минь юу эс андах вэ)
Энэ удаад Монголын хамгийн том намын дарга бүүр ерөнхий сайд хүнээс ийм их зориг гарч тэмцэл явуулж байхыг хараад нээрэнгээсээ энэ удаад ялчих юм биш байгаа гэдэг бодол ердөө салахаа байж маш том найдвар сэтгэлээс салахаа байлаа .
Тэгээд бүүр ганцаараа биш ,нам харгалзалгүй парламентэд олонхи болхоос гадна ихэнхи нийгмийн хөдөлгөөнүүд дэмжээд байгааг хараад өнөөх найдвар маань бүүр итгэл болж хувирав.
Бид найз нартайгаа МАНАН буюу шударга бусын хонгилын талаар бидний өөрсдийн хэлж заншсанаар Улс төрийн мафийн талаар олон жил ярилцаж нервтэж иржээ.
Тэгэвэл устгах боломж үгүй гэж бодож байсан энэ мафийг устгах боломж нь яг энэ өдрүүдэд тохиож байх шиг байна гэж бодохоор сэтгэл хөдлөөд энэ хагалгааны ард гарч цаашид амьдармаар санагдаж бна.
Үр хүүхдүүдээ шударга нийгэмд зөв амьдрахыг харамаар байна.
Энхийн-Одыгоо Монголынхоо нэрийг дуудуулаад НБАгийн талбайд гүйж гарч ирэхийг харамаар байна .
Эцэст нь хэлэхэд сүүлийн үед Монголчуудын маань сэтгэлд гэрэл цацруулсан, найдвар төрүүлсэн энэ үйл явдлууд явагдаж дуусаад шударга бусын хонгил задран унаж эх оронд маань шударга сайхан нийгэм тогтоосой гэж маш их хүсэж байгаа учраас найзууд та бүхнийгээ Хүрэлсүхийг тултал нь дэмжихийг үнэн сэтгэлээсээ хүсэн гуйж байна.
Найзынх нь сүүлчийн хүсэлт ч байж магадгүй шүү.
Энэ удааг л алдвал дараагийн удаа гэж байхгүй байх шүү андуудаа, ахан дүүсээ!!! Тэгэхдээ маргаашийн хагалгаагаа амжилттай давж гараад та бүхэнтэйгээ цаашдаа ч маазраад байж байх болно гэдэгтээ би 99 хувь итгэлтэй байна.
Эргээд уулзалтаа түр баяртай.
Монголдоо зөв шударга нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө хамтдаа зүтгэцгээе!!!
Монголын заяа ихээ андуудаа!!!
Их Монголын Эх орончид нэгдэхтүн!!!
Монгол улсын төлөө зүтгэе!!!
Та бүгдийн гозгор найз Ц.Шаравжамц
(Хүсвэл бүх найзуудыг маань унштал шээрлээд өгөөрэй)
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ