Эршүүд Одноогийн тансаг торгон дээл

Moderator
2018/12/20

Анхлан "аз жаршалын шок” киноны эршүүд төрхөөрөө олны танил болсон Драмын театрын авьяаслаг, адтай, одтой Одноог та бүхэн андахгүй биз ээ. Урлагийн их ажлын хажуугаар гоо галбиртаа анхаарч фитнессээр идэвхитэй хичээллэдэг нэгэн. Түүний хувийн амьдрал ихэд нууцлаг бөгөөд олон нийт түүнийг хоёр хүүхдийн ээж гэдгээс цааш нэг их мэдэхгүй болов уу.  Дэлгэцнээ бүтээсэн өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа тэр хаана ч явсан стиль имиджээрээ ялгарч явдаг бүсгүй.  Өнгөрсөн хавар  хар савхин хүрэм, хар тоногтой гутал, мөнгөлөг өнгийн цүнхээр гангарч явсан удаатай. Үргэлж донжтой хувцасаар ялгарах бүсгүй маань энэ удаа үндэсний ганган дээл, арьсан дотортой хүрэмээр гангаран иржээ. Энэ өдөр тэр  бусдаас содон бөгөөд донжтой харагдаж байлаа.