Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал 21.00 цагийн орчимд завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх саналыг тавьсан боловч М.Энхболд хүлээж аваагүй гэсэн мэдээлэл ирсэн. Улмаар Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, Бага хурал хуралдаж эхэлсэн бөгөөд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолыг өчигдөр орой баталлаа.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гаргасан саналын дагуу батлагдаж байгаа уг тогтоолыг 90 гаруй хувийн саналаар баталсан гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын тогтоолоор үүрэгт ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарч байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо