Д.Оюунхорол: М.Энхболд, У.Хүрэлсүх та хоёрыг өнөөдрийн хурлын дараа ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна

Moderator
2018/12/19

Д.Оюунхорол МАН-ын багах хурдын үеэр "2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та хоёр намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна. гэсэн байна