УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДАРАА БОКСЫН ТАМИРЧИДЫГ ГҮТГЭЛЭЭ

Moderator
2018/12/19

Өнөөдөр МАН-ын багар хурал тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.  Уг хурлаар хэлэлцэх асуудлуудаас олны анхаарлыг татаж буй нэг асуудал бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыгг хэлэлцэх юм. Тиймээс гишүүд М.Энхболдыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэсэн асуудлаар санал хураалт явуулах гэж байгаа ажээ.

Үүнийг зарим гишүүд УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг намын Бага хурлаар шийддэггүй. УИХ-аар шийддэг хэмээн эсэргүүцэж байгаа юм байна. Тэдгээр эсэргүүцсэн гишүүдийн нэг А.Ундраагаас тодруулга авахад “Намын Бага хурлын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд  ч тэр ийм санал хураалт явуулах нь  хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Бага хурлын хуралдаанууд хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хурлын танхимаас гараад үүдэнд ирэхэд хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Энэ хүмүүстэй хэн  хэн гэрээ хийсэн, яагаад ийм хамгаалалттай байгаа юм гэхэд боксын 200 орчим тамирчдыг авчирсан гэж байна. Хэнийг хэнтэй маргалдаан, тэмцэлдээнд уриалаад байгаа нь ойлгомжгүй, түгшүүртэй байна” хэмээв.

Үнэхээр боксын 200 орчим тамирчдыг авчирсан эсэх талаар МБХолбооны НБ-ийн дарга Ц.Батнасан А.Ундраа гишүүнийг худал ярьсан болохыг нотолж “Юун 200 Боксын тамирчин вэ!!!  Манай тамирчид Япон улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа. Наад улс төрдөө тамирчидыг хутгахаа боль. Монголын Боксын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлж байна” хэмээжээ