МАН-ын Бага хурал эхэллээ

Moderator
2018/12/19

МАН-ын Бага хурал хуралдаж байна. Хуралдаанд 369 төлөөлөгч оролцох ёстойгоос одоогоор ирц 66.7 хувийн ирцтэй байна. Хуралдаанаар нэн түрүүнд намын дарга У.Хүрэлсүхийн мэдээллийг сонссон. Харин түүний дараа Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм байна.

Мөн Бага хурлаар Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдээс зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Мөн сүүлийн үед МАН дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Бага хурал 369 төлөөлөгчтэй. Удирдах зөвлөл болон намын даргын санал оруулснаар асуудлыг хэлэлцэнэ.