МАН-ын удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа төрийн ордонд хийж, бага хурлынхаа товийг гаргасан юм. Маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны Лхагва гарагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах бага хурлаар ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай болон намын нэр хүнд унаган, намын даргын үгнээс зөрсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан буюу 60 тэрбумын хэрэгт оролцсон зарим гишүүдэд намын хариуцлга тооцож хөөх тухай асуудлыг хэлэлцэх аж.
Бидэнд ирсэн баттай эх сурвалжий мэдээгээр МАН-ын бага хуралд Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг хөөхөөр төлөвлөж, тогтоол үйлдээд байгаа аж.
Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ гишүүн нарын залуус парламентын спикерийг огцорхыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа юм. Харин Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нь М.Энхболд даргын талд хүчтэй зогсож байгаа билээ.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ