Цагаан суваргын ордын лиценз МАК компанийн мэдэлд байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тус ордын 34 хувийг төрд авах асуудлыг ярьж байсан ч тухайн үеийн Засгийн газрын гишүүд дэмжээгүй учраас ажил хэрэг болоогүй аж. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд Цагаан суваргын ордыг төрд буцааж өгөөрэй хэмээн чуулганы индэр дээрээс Н.Номтойбаяр гишүүнд хандаж хэлсэн. Харин тэрээр хөрөнгө оруулалт хийгээд 400 сая ам.долларыг төлөөд Цагаан суваргын ордын 34 хувийг авч болно гэсэн тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Үндсэн хуулиар Цагаан суваргын орд төрийн мэдэлд байгаа. Хэн нэгэн хүн аваад халаасандаа хийчихээгүй. Лиценз нь надтай хамаарал бүхий компанийн нэр дээр байгаа. Тэрийгээ хураагаад авч болно. Хураагаад авах эрх нь Засгийн газарт байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх л энэ талаар ярьсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис бондын 1.5 тэрбумаас 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаад 34 хувийг нь авъя гэсэн. Гэтэл энэ саналыг тухайн үеийн Сангийн сайд болон бусад сайд нар нь бүгд эсэргүүцсэн. Тэр үед би УИХ-ын гишүүн байсан. Энэ төслийг үргэлжлүүлээд хийхэд мөнгө ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Хэрвээ тухайн үед Засгийн газар 350 сая ам.доллараа төлсөн бол хэрэгтэй л байсан. Ер нь энэ Засгийн газар Цагаан суварга дээр ямар зарчим баримтлахаа тодорхой болгочихмоор байгаа юм. Авна гэж байгаа бол ав. Өнөөдрийн байдлаар 400-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо үйлдвэр баригдаж байгаа. Гэхдээ ганц Цагаан суварга биш Оюутолгой, Питро Чайна гэх мэт бүх уул уурхайн ордуудаа төр аваад улсын үйлдвэрийн газар байгуул л даа” гэсэн юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо