АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй

Moderator
2018/12/13

УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар намынхаа шийдвэрээс зөрсөн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшихийг хориглосон билээ. 

Уг шийдвэрийг дургүйцэн хүлээн авсан УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гаргах хүсэлтийг намынхаа удирдлагуудад өгсөн.  

Тэгвэл АН-ын Намын байгуулалтын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүн Л.Болдын гишүүнчлэлээс татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтэд хариу өгчээ.

Уг албан бичигт Л.Болд  гишүүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж, үндэслэлүүдээ тайлбарласан байна. Тухайлбал, АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, АН-ыг мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх амлалтаа биелүүлсний дараа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ дахин гаргахыг мэдэгджээ.

Т.ХУЛАН