Хөдөлмөрч, дайчин зан чанараараа амжилтанд хүрдэгийг олон залууст үлгэр жишээгээрээ харуулж буй дуучин Д.Болд энэ цагийн эрэлттэй дуучдын нэг. Өнгөрч буй энэ онд бие даасан 12 дахь цомогоо гаргаж, Монголдоо хамгийн олон үзэгчидтэй нүсэр тоглолт зохион байгуулж чадсан дуучин. Мөн тэрээр бизнесийн салбарт ч тун амжилттай яваа нэгэн. Өөрийн “B” продакшнаараа шинэ гарч буй залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллахын зэрэгцээ томоохон брэндийн нэрийн дэлгүүртэй ч гэгддэг. Тэгвэл саяхнаас Д.Болд нь нэгэн шинэ бизнест хөл тавьж байгаа сураг сонсогдох болжээ. Тухайлбал дэлхийн томоохон брэндийн дарс барьсан зураг нь сошиалаар тархах болсон байна. Тэрхүү дарсныхаа тухай " Торгон мэдрэмж" хэмээх видео шторк хүртэл хийлгээд амжсан байна. Харин авьяаслаг дуучин маань үнэхээр дэлхийн тансаг дарсны амтыг өөрөө Монгол түмэндээ хүргэж байна уу эсвэл бусдын бүтээгдэхүүнийг олонд хүргэхээр зорьж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Юутай ч дуучныхаа шинэхэн бизнест амжилт хүсье.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо