Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр (12.10) эл цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
.jpg)
Цогцолборын нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бид иргэн бүрийг нийслэлийн хөгжлийн бодлогынхоо гол цөм болгон харж, үүнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Тиймээс авто зам тавьж, гүүр барихынхаа хажуугаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүний нэг жишээ бол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан Шүд, эрүү нүүрний төв юм. Иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсох эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг АШУҮИС нь хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ цогцолбортой болсноор суралцагчид сургалт, эрдэм шинжилгээний олон талт мэдлэгт суралцах боломж бүрдэнэ гэж харж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье" гэв.
Дашрамд дурдахад, шинээр ашиглалтад оруулж буй хичээлийн байранд гурван мянга гаруй оюутан суралцах боломжтой бөгөөд орчин үеийн төхөөрөмж, хэрэгслээрр тоногложээ. Харин 62 ортой Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг жилд 110 гаруй хүн хүлээн авч, эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн рашаан, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх анхны нэгдсэн эмнэлэг болж буй онцлогтой юм.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ