Загварын ертөнцийн үлгэр жишээ хосууд гэгддэг модель Э.Энхболд, дизайнер Д.Отгонжаргал нар олон жилийг хамтдаа өнгөрүүлж буй билээ. Тэд насны хувьд зөрүүтэй нь зарим үед олны ярианы сэдэв болох нь элбэг ч хосуудад энэ нь тийм ч чухал асуудал биш гэнэ.
Дизайнер Отгонжаргал нэгэн сэтгүүлч өгсөн ярилцлагадаа: “Урьд нь надаас дүү залуучууд үерхэж дотносох санал тавихад нь шууд татгалздаг байлаа. Харин нөхөр маань надаас насаа нуусан төдийгүй яг л үе тэнгийн залуус мэт найзархаж явсаар ижил дасал болсон. Тэр маань ноён нуруутай, сэтгэл сайтай, ууч зантай гээд үнэхээр миний мөрөөдлийн залуу байсан болохоор би дурласан байх. Харин хүүхдээ төрүүлээд удалгүй олны өмнө гарахад бид хоёрын талаар элдэв мэдээлэл цацагдаж, тэр бүхний дор бичсэн комментууд нь үнэхээр зүрх зүсэм санагдаж билээ. Өөрөөсөө дүү залуугийн толгой эргүүлсэн шулам зэргээр бичсэн муухай үгсийг өдөржингөө уншиж, нөхөртөө гомдож уйлсан удаа бий. Амихандаа, нөхөртөө л уураа гаргаж байгаа нь тэр. Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй“ хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл хосууд маань өдгөө хоёр хөөрхөн үрийн аав ээж болсон бөгөөд дизайнер Д.Отгонжаргал энэ сарын 2-ны өдөр “O Couture“ брэндийхээ нэрэмжит фейшн шоуг дөрөв дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэрээр нөхөр Э.Энхболдоос хуримын бөгж, гэрлэх саналыг хүлээн авсан байна.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ