Амаржихаар ЭХЭМҮТ-д ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулсанаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн хэрэг гарсан. Тэрбээр хүүгээ гадаа төрүүлээд зогсохгүй хүүгээ тэвэрсээр хүйгээ барьсаар орж ирсэн гэдэг. Тиймээс эмч нар яаралтай тусламж авч улмаар эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж.
Тэгвэл харанхуй шөнө жирэмсэн эмэгтэйг өөр хаалгаар ор гээд явуулсан угтах үйлчилгээний ажилтан болон хариуцлага алдсан эмч нар арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ. Тодруулбал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.
Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ