ИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзах шийдвэр гаргажээ.
Учир нь түүнийг АН-ын бүлгийг тарааж байгаагаа илэрхийлж, энэ тухайгаа мэдэгдсэний дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Л.Болд бүлгээс гарсан ч АН-ын гишүүн хэвээр байгаа тул бүлгийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилнэ" хэмээн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл бүлгийн даргын эл тайлбар Л.Болд гишүүнийг улс төрийн шийдвэр гаргахад хүргэжээ.
Үйл явдлыг сөхвөл, Засгийн газрыг огцруулахыг дэмжих тал дээр байр сууриа нэгтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж, У.Хүрэлсүхийн талд санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцохоор АН-ын Үндсэн дүрмийн хороо өчигдөр /2018.12.03/ хуралдсан юм. Тус хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх шийдвэр гаргаж, намын дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсний дагуу АН-ын даргын зүгээс намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэр гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлахаа мэдэгдсэн юм.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ