Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт 2удаа үзүүлж 1удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг 3н сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой 2уулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж бх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд бсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай бдаг бнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд бсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа.
Тэгээд мөн бүх аав ээжүүд зааза хүүхдээ үзүүлнэ олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм. Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлгэж ээж хүүхэд 2г төрөх тасаг руу шилжүүлэх болов гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу байгааг мэдсэн ээж байна уу санаа зовоод болдоггүй ээ) за тэгээд би Орой 21:45д эмнэлэгийн бүртгэлд бүртгүүлээд үзүүлэх гээд очерлож зогсоод 01:00 цагт эмчдээ үзүүлэх гээд орох үед үзүүлэх гэж байсан Солонго гэх эмч маань үүдэнд байсан сувилагч нараас намайг юм хэлсэнг сонсчихсон орох үед их л тааламжгүй яачихсан юм хүүхэд чинь гэхээр нь ханиад хүрээд нилээн удаж байнаа 2 удаа бас үзүүлсэн бичиж өгсөн эмүүдийг уугаад ханиад нь зүгээр болдоггүй улам зовиур нэмэгдээд байна гэхэд бас л чагнаж үзсэнээ нөгөө эмээ уу гэх юм. Үгүй ээ эмчээ өөр эм нтр байхгүй юу гэж асуухад. Би мэдэж байна гэж уурлаад хүүхдийг чинь хэн хардаг юм гэхээр нь эмээ өвөө нь хардаг юм гэсэн чинь чи өөрөө харахгүй юугаа хийдийн гэхээр нь би ажил хийдэг юмаа гэхэд олон юм ярьж байхаар хүүхдээ хар гэж хэлэхээр нь уур хүрээд та арайчдээ та юу яриад бгаа юм бэ. Гэхэд очер дайраад танил эмчтэйгээ орж ирсэн ээж чи одоо эмчийн өөдөөс юм хэлдэг хэн юм зайл би хүүхдээ үзүүлэх гэж байна гэх юм. (нэг эмч нь намайг хүүхдээ үзүүлж байх хооронд дагуулж орж ирээд хажууд байж байсан юм) ингээд би хөөгдөөд гарлаа. Энэ үед хүүхэд маань маш их уйлж байхад огт тоогоогүй. Хүүхэд маань хоол идээд бөөлжиж байна, гүйлгээд байна гээд байхад үнэхээр тоочиж олигтой үзэлгүй хөөгөөд гарсан. Үнэхээр хүн чанаргүй балиар!!! Зүгээр л намайг үнэхээр муу муухайг нь тэвчээд дуугүй сууж чадаагүйн төлөө тэвчиж2 хэдхэн үг хэлэхэд тэгж муухай аашлаад хүүхдийг минь үзсэнгүй. Тангараг өргөсөн эмч хүн тийм байж болох уу? Яамных нь сайдад энэ мэдээ хүртэл тус эмч нарт хариуцлага тооцтол нь цааш нь түгээж өгнө үү.
2018.12.03ны 21:45-01:02

ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ