Сайд асан О.Эрдэнэбулганыг 30 хоног хорино

Moderator
2018/12/03

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байсан бол Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэсэн хэрэгт ч буруутган шалгаж байгаа бололтой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт прокуророос О.Эрдэнэбулганыг яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног цагдан хорих захирамжийг гаргасан байна.