УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтэн өдөр хэлэлцэж өндөрлөсөн юм. Чуулган тарсны дараа гишүүдээс өөрсдийн үзэл бодлыг сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд одоо УИХ-ын дарга огцрох ёстой хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр "Одоо УИХ-ын дарга огцрох хэрэгтэй. ЖДҮ-тэй холбоотой гишүүд шалгагдаад тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. 60 тэрбумтай холбоотой асуудалаар ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Тэрийг намын удирдах зөвлөл хэрэгжүүлэх ёстой болсон. Миний хувьд намын даргыг удаа дараа шахсан нь бол үнэн. Ингээд УИХ-ын нэр унаж эхэлсэн. Ингээд УИХ-ын даргад хариуцлага тооцъё гэдэг асуудал тавьсан нь Засгийн газрыг унагах асуудал болж хувирсан. Аажимдаа 60 тэрбумын асуудал мартагдаад ЖДҮ-д шилжсэн. Одоо нөгөө асуудал хэвээрээ үлдсэн. Одоо УИХ-ын дарга хариуцлага хүлээж огцрох тухай асуудал шүү дээ. Дэлхийн аль ч улсад ийм хүчтэй их хурлын дарга гэж байхгүй л дээ. Их хурлын дарга гэдэг бол хуралдаан даргалагчдыг сахиулагч хүн шүү дээ. Гэтэл өчигдөр та бүхэн харсан байх. Чуулганы дэгийг зөрчөөд хэлэлцэх асуудал батлахгүй, горимын санал хураалгүйгээр чуулганыг бүтэн нэг өдөр хаяад гараад явчихлаа. Тэгэхээр их хурлын дарга одоо огцрох ёстой гэсэн бодолтой байна. Одоо Монгол төрөөр тоглож болно доо. Би Энхболд гэдэг хүнтэй асуудал яриад байгаа юм биш. Хууль зөрчөөд, үндсэн хуулийн цэц нь хүртэл энэ хүнд барьцаалагдчхаад хууль эрх зүйн орчныг хааж боогдуулаад байна. Энийг л яриад байна" хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо