Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцсон Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Ой тогтоолтын спортын ОУ-ын Мастер С.Марал маань баг тамирчидтайгаа Хонконгд болох Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 дугаар сард оролцох юм.
Тэгвэл нэгэн баяртай мэдээ дуулгахад Нарантуул Трейд ХХК нь С.Маралын тэмцээнд оролцох зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлсийг дэмжиж байгаад нь бид туйлын баяртай байна. Мөн цаашдын уралдаан тэмцээнд оролцох боломжийг нь хангаж компанийнхаа тамирчин болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай!
Дашрамд дурдахад манай хамт олон дотооддоо оюуны спортын 84 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 10,300 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 50 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 861 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
Монголын Оюун Ухааны Академийн
Захирал Х.Хатанбаатар
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ