“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 настай Э.Энхриймаа оролцож байгаа билээ. Уг тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулахаар болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монгол бүсгүй маань одоогоор санал өндөртэйгээр 2-р байранд явж байгаа гэх сайхан мэдээг дуулгаж байна. Санал авах “HEAD TO HEAD CHALLENGE” эхэлж, онлайнаар авах VOTE санал асуулга энэ сарын 28-ны энэ өдрийг хүртэл үргэлжилэх аж. Санал өгөгч нь өөрийн дэмжсэн миссийн төлөө дөрвөн аргаар санал өгөх боломжтой юм байна. Та санал өгөхдөө www.missworld.com бүртгүүлж Enkhriimaa Erdenebaatar-т VOTE өгөхөөс гадна Miss World фэйсбүүк хуудаст түүнийг дэмжээрэй. Мөн mobstar аппикэйшиныг татаж, Missvo сайтаас түүнд саналаа өгөх боломжтой гэдгийг нийт монголчууддаа дуулгая.
“Miss World 2018” тэмцээнд оролцож байгаа миссүүд топ модель, урлагийн үзүүлбэр болон асуулт хариултын шалгаруулалтад оролцож явцын оноог авсаар байгаа юм. Миссүүд шилдэг 40-д багтаж, шууд финалд өрсөлдөх эрхийг авахын тулд бүхий л арга хэмжээг амжилттай давах учиртай. Тиймээс онлайн санал өгөх VOTE санал асуулга ихэд чухал үүрэгтэй аж. Монголын мисс Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт финалын шалгаруулалтанд арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өрсөлдөхөөр болжээ. Тиймээс элэг нэгт ахан дүүс та бүхнийг эх орныхоо сайхан бүсгүйг дэмжиж онлайн санал асуулгад амжиж идэвхитэй оролцож Э.Энхриймааг дэмжихийг уриалж байна. Эсгий туургатны гоо үзэсгэлэн дэлхийн тайзнаа гайхагдах тэрхүү боломжийг олгохын төлөө дараах зааврын дагуу саналаа заавал амжиж өгөөрэй.
Мисс Э.Энхриймаад санал өгөх аргыг видео бичлэгээр үзүүлж байна.

Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо